Search This Blog

Mar 30, 2011

Тоёота Мотор Корпораци. Toyota Motor Corporation

Тоёота Мотор Корпораци буюу Тоёота гэдгээр нь илүү сайн мэдэх Олон улс дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японд байрладаг. 2009 оны байдлаар «Тоёота Мотор Корпораци» нь 71,116 ажилтантайгаар (Тоёота группийн хувьд 320,808) үйл ажиллагаагаа явуулж буй. «TMC» нь дэлхийн автомашин үйлдвэрлэл, худалдааны болон зах зээлд ноёрхогч нэгдэл юм.

Дэлгэрэнгүй...


1937 онд Тоёода Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн «Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн «TMC» юм. Дээрх үйлдвэр нь өөрийн салбараараа дамжуулан 1934 онд анхныхаа хөдөлгүүрээ бүтээж байсан бол 1936 онд анхны зорчигч тээврийн хэрэгсэл бүтээж түүнийгээ Toyota AA хэмээн нэрлэж байсан байна. «Тоёота Мотор Корпораци» нь «Тоёота» группийн салбар компани бөгөөд дотроо Скион, Лексус, Дайхацү болон Хино Моторс, зэрэг охин компаниудтай.

Тоёта Мотор Корпорацийн захиргааны байр нь Айчи мужийн Тоёота хот болон Токиод байрладаг. Автомашин үйлдвэрлээд зогсохгүй «Тоёота» нэрийн дор санхүүгийн үйлчилгээг түншлэлийн гэрээ байгуулан үзүүлдэг ба орчин үеийн робот төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хэлтсүүд ч байдаг байна.
Түүх. 
Японы зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Тоёода Сакичигийн 1926 онд байгуулсан «Тоёода Автоматик Лүүм Вөркс» компанийн (хожмоо «Тоёота Индастриз» нэртэй болсон) дэргэд автомашин үйлдвэрлэх зорилгоор Тоёота салбарыг түүний хүү Тоёода Ки-Ичиро байгуулан үйл ажиллагааг нь 1933 оноос эхлүүлсэн байна. «Тоёота» салбарын бүтээсэн анхны хөдөлгүүр болох A1 дээрээ суурилан зорчигч тээврийн «G1» хэмээх машинаа 1935 онд бүтээж, улмаар 1937 онд Тоёода Ки-Ичиро тухайн салбарынхаа нэр болон статусыг нь өөрчлөн «Тоёота Мотор» компанийг байгуулж байсан түүхтэй.

Японы Тоёота хот дахь Тоёота компаний төв байр.
Анхлан "Тоёода" (トヨダ) нэрийн доор хэд хэдэн удаа зах зээлд машины эд ангийг нийлүүлж байсан бөгөөд энэ мэдээж компанийг үүсгэн байгуулагчийн (Тоёода Ки-Ичиро) нэртэй холбоотой бөгөөд 1936 оны есдүгээр сард компани шинэ бэлгэ тэмдэгтэй болохын тулд нийтийн дунд уралдаан зарласан байдаг байна. Уралдаанд ирүүлсэн 27,000 бүтээлээс дугуй дүрсэнд багтаан "Тоёода" гэдгийг япон цагаан толгойн катакана үсгээр гурван үед хуваан зурсан бүтээл шалгарсан ч захирлуудын гэр бүлийн шийдвэрээр "Тоёота" (トヨタ) болгож байсан байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
  • Автомотив
  • Робот
  • Санхүүгийн үйлчилгээ
  • Биотехнологи
Үүсгэн байгуулагдсан 1937 оны наймдугаар сарын 28
Үүсгэн байгуулагч(ид) Тоёода Ки-Ичиро
Удирдах байр Тоёота, Айчи, Япон
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс
  • Чоо Фүжио (Дарга болон Төлөөлөгчдийн зөвлөлийн захирал)
  • Ватанабэ Кацүаки (Орлогч дарга болон Төлөөлөгчдийн зөвлөлийн захирал)
  • Тоёода Акио (Ерөнхийлөгч болон Төлөөлөгчдийн зөвлөлийн захирал)
  • Тоёода Шоо-Ичиро(Хүндэт Ерөнхийлөгч)
Бүтээгдэхүүнүүд
  • Автомашин
  • Санхүүгийн үйлчилгээ
Орлого JPY 18,950,973 сая (FY2010)
Үйл ажиллагааны орлого JPY 147,516 сая (FY2010)
Цэвэр орлого JPY 209,456 сая (FY2010)
Нийт хөрөнгө JPY 30,349,287 сая (FY2010)
Нийт хувьцааны мөнгөн дүн JPY 10,359,723 сая (FY2010)
Ажилчид 71,116 (TMC-д, нийт Тоёотагийн хүрээнд 320,808)
Хэлтэс албадууд *Lexus
  • Scion
Албан ёсны вэбсайт http://www.toyota-global.com/

No comments:

Post a Comment